Манай байгууллага 2023 онд Монголын эрчим хүчний засаглал хөтөлбөрийн мэдээлэл харилцааны стратеги, бүтээлч төлөвлөлтийн ажлыг амжилттай гүйцэтгэлээ. 

Бид хэрхэн ажилласан бэ?

Эрчим хүчний салбарын талаарх эцсийн хэрэглэгчдийн мэдлэг, хандлага, чухалчилж үздэг хүчин зүйлсийг нь тандах замаар бүлэглэн хуваах нь орчин  үеийн медиа төлөвлөлтийн ажлын суурь болж байна. Хэрэглэгчдийг бүгдийг нэг ижил түвшний мэдлэгтэй, ижил төстэй хандлагатай гэж үзэж болохгүй тул хандлагаар нь, хүлээлтээр нь тандан судалж, итгэл үнэмшил буюу зан төлөвийг ерөнхийлөн илрүүлж, кампанит ажлын гол концепт, мессежийг төлөвлөх нь үр дүнтэй байдаг.

Бид мэдээлэл хүлээн авагчдын зан төлөв, хандлагыг өөрчлөх стратегийн иж бүрэн ажлыг олон улсын аргачлалын дагуу төлөвлөсөн нь энэ төрлийн ажлын анхдагч кейс болж чадлаа.