Ачаа тээврийн цогц дижитал шийдэл Түмэн тээх платформын төлөвлөлтийн ажилд СХ менежментийн анхдагч СХ PLUS 2021-2022 онд хамтран ажиллав.

Дижитал бүтээгдэхүүн хөгжүүлж буй байгууллагууд маш их хөөсрөлд автсан байдагтай бид түгээмэл таардаг бөгөөд өөрсдийн хийж буй бүтээгдэхүүнээ зах зээлд гаргамагц шууд ажиллаж эхлээд хэрэглээнд нэвтэрнэ гэж ЗӨВХӨН ӨӨРСӨДДӨӨ итгүүлсэн байдаг.

Харамсалтай нь дижитал бүтээгдэхүүний амьдралын мөчлөг маш эрсдэлтэй нарийнхан утсан дээр тогтож явдаг бөгөөд хэрэглэгч багагүй хүчин чармайлт гарган татаж аваад нэгээс хоёр удаа муу experience авсан бол тэр чигтээ харилцаагаа таслах нь бий.

Энэ эрсдлээс сэргийлэн Түмэн Тээх апп анхнаасаа СХ онолын суурин дээр технологийн шийдлээ угсарч иж бүрэн ажиллах орон зайг бидэнд бүрдүүлж өгсөн. Бид хамтын ажиллагааны хүрээнд дараах чиглэлүүдээр мэргэжлийн үйлчилгээ үзүүлэн ажилласан болно:

  1. Боломжит хэрэглэгчдийн иж бүрэн СХ аналитик, амлалтын стратеги, ялгарал
  2. Бүтээгдэхүүний хоногшилтыг хэрэглэгчдийн зан төлөвт тааруулсан байдлаар иж бүрэн дизайн хийж концептжуулсан
  3. Гадаад болон дотоод процессыг уялдуулан зураглаж үүсч болох хэрэглээний bad experience буюу муу туршлагын эрсдлээс сэргийлсэн
  4. Бэлэн болсон дижитал бүтээгдэхүүний USABILITY TESTING хэсэг дээр хамтран ажилласан.

Үл итгэгч байр суурьтай байдаг бизнес эрхлэгчдийн бүтэн багаараа хэдэн сар суугаад ч гаргаж чадаагүй шийдлийг хэрэглэгчийнхээ Experience талаас хайх нь илүү хялбар болсон гэдгийг бизнесүүд улам ихээр мэдэрсээр байгаа.