CXO meetup series Vol.1

CXO meetup series VOL.1 арга хэмжээний талаархи хураангуй

Бизнесийн салбарт шинэ өрсөлдөөний давуу талыг бий болгож буй Customer experience (CX) менежментийн аргачлалуудыг ашиглан ирээдүйн ялгарлаа бататгах 10 аргачлалын талаар бид мэдээлэл солилцох цуврал уулзалтыг өнгөрөгч Мягмар гаригт буюу 2023 оны 09 сарын 5-ий өдөр дээрхи хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгуулав. 

Энэ удаа бид хамтрагчдынхаа хамт дэлхийн шилдэг СХ трендүүд, тэдгээрийг Монголын кэйс дээр буулган хэрхэн амжилттай кэйсүүд үүсгэж буй талаар туршлагаа хуваалцан Salesforce partner certified CX Masterclass төгсөгчдийнхөө хамт нэгэн уулзалт, өдөрлөгийг зохион байгуулж, мөн СХ сэтгэлгээгээр бизнесээ удирдан явуулж буй залуу бизнес лидерүүдийг хамарсан нийт 50 хүний хязгаартайгаар тогтоож хоорондоо нэвторкинг хийх таатай нөхцлийг бүрдүүлж чадсандаа баяртай байна. 

Энэ удаагийн арга хэмжээг Salesforce-н Монгол дахь албан ёсны түнш CX технологийн Novelsoft, бүтээлч маркетингийн чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг Arigu agency бидэнтэй хамтран зохион байгуулж, мөн гайхалтай хөнгөн зууш бэлтгэсэн Грация болон Yellow tail брэндийн төлөөлөгчдөд талархснаа илэрхийлье.

Дараагийн CXO meetup series Vol.2 арга хэмжээ 2024 оны 1 дүгээр сард зохиогдох болно.

СХ+ team