Citizen experience case study by CX+

Бид 2023 оны 4 сард Онцгой байдлын ерөнхий газар, Оюу Толгой ХХК-тай хамтран газар хөдлөлтийн гамшгийн эрдслийг бууруулах тал дээр иргэдийн ойлголт, мэдлэг, хандлага, зан төлөвийн тандалт судалгаа буюу Citizen experience аналитик ажлыг гүйцэтгэлээ.

Тус аналитикийн инсайт дээр тулгуурлан бид газар хөдлөлтийн гамшгийн эрсдлийг бууруулахад иргэдийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх мэдээлэл харилцааны стратегийг боловсруулсан бөгөөд Digital touchpoint төлөвлөх ажлыг гүйцэтгэв.

Мөн бодлогын баримт бичгүүдэд анализ хийсний үндсэн дээр аяны нэрийг баталгаажуулж, урт хугацааны контент медиа түнш GREEN WIZARD entertainment болон Green Soft LLC / Грийн Софт ХХК-тай хамтран www.belenbai.mn болон доторх агуулгыг төлөвлөж цэгцэлсэн билээ.

Тус ажлыг богино хугацаанд төлөвлөсөн боловч сууриа зөв тавьж урт хугацаанд тасралтгүй сайжруулан хөгжүүлэх хэрэгцээтэйг зөвлөх үйлчилгээний хүрээнд захиалагчдад сануулсан.

Уламжлалт медиа кампанит ажилтай харьцуулахад Бэлэн бай аян нь:

  • Нүсэр их мэдээллийг хураангуй, цэгцтэй болгож UI/UI сайтай энгийн landing page дээр зангидаж өгсөн.
  • Иргэд өөрсдөөсөө авч хэрэгжүүлэх боломжтой санамж зөвлөгөөг түлхүү оруулсан.
  • Хэрэгцээтэй гэсэн бүхий л мэдээллийг дан ганц сошиал аянаар хүргэх хэцүү тул аяны цаашдын хөгжүүлэлтийн стратегийг гаргасан.
  • Олны танил, инфлюнсер суурьтай сошиал контент хийх байсан төсөв төлөвлөлтийг өөрчилж www.belenbai.mn digital touchpoint руу шилжүүлсэн гэх мэт.

Бидний хийсэн стратегийг хэрэгжилт дээр мэргэжлийн ажиллаж, чанартай гүйцэтгэсэн түншүүддээ баярлалаа.

Нэг ч болов хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахын төлөө зөв санаа, зөв мессеж, зөв сувагтай байхын төлөө хамтран ажилласан Оюу Толгой ХХК, ОБЕГ хамт олонд мөн баярлалаа.

Эрсдлийг бууруулах нэг ч алхмыг бүү хойшлуул.