Бид 2022 онд “Номин Моторс” ХХК-тай СХ аргачлалаар хамтран ажилласан. Хамтын ажиллагааны хүрээнд дараах 4 алхмаар мэргэжлийн үйлчилгээ үзүүлэн ажилласан болно:
Алхам 1: СХ зөвлөх үйлчилгээний хүрээнд хамгийн эхэнд СХ VISION BLUEPRINT буюу алсын хараагаа тодорхойлон байгууллагын суурь шинжилгээ хийсэн.
Алхам 2: Автомашин худалдан авагчдын худалдан авалтын зан төлөвийг таних, бодит туршлагыг илрүүлэх зорилготой мэдээлэл цуглуулалтын ажлыг хийн үр дүнгээс хэрэглэгчийн персонаг тодорхойлон гаргасан.
Алхам 3: Journey map аналитик болон empathy map хийн үйлчлүүлэгчийн хүлээлтээс зөрсөн процессын зөрүүгээ олж илрүүлэв.
Алхам 4: Брэндийн нэгдсэн ялгарлын стратеги болон нийт ажлаас гарсан СХ стратеги сайжруулалтын саналыг хүлээлгэн өгч зөвлөх үйлчилгээний ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн байна.