Customer experience (CX) менежментийн зөвлөх үйлчилгээг 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 1 дүгээр сарын хооронд АПУ ХК-ийн захиалгаар Си Икс Плас ХХК хийж гүйцэтгэлээ.
Энэхүү зөвлөх үйлчилгээний гол зорилго нь шингэн хүнсний бүтээгдэхүүнүүдийн талаарх эцсийн хэрэглэгчдийн туршлага буюу experience-г тандан судлах, тухайлсан бүтээгдэхүүн тус бүрийн талаарх ерөнхий сэтгэгдлийг илрүүлэх байв.
Судалгааг дизайн хийх, хүлээгдэж буй үр дүнгүүдээ тодорхойлох явцдаа дан ганц АПУ ХК-ийн бүтээгдэхүүнүүдээр хязгаарлагдахгүй Улаанбаатар хотын оршин суугчдын шингэн хүнсний хэрэглээний сонголт, брэндүүд доторх топ сонголтууд, occasion буюу хэрэглэгдэж буй нөхцөл байдлыг ойлгох, хэрэглэгчийн хэрэглээний онцлогийг харах гэх мэт үндсэн шалгууруудыг оруулсан.
Нэгдүгээрт, CX-г сайжруулах үндэс бол хэрэглэгчдээ таньж мэдэх, тэдний хэрэгцээг ойлгох явдал юм. Эхний ээлжинд бид АПУ ХК-ийн эцсийн хэрэглэгчдийн үндсэн 6 төрлийн персона илрүүлсэн бол дараагийн шатанд эцсийн хэрэглэгчдийн датаг хэрхэн цуглуулах, түүнийгээ хэрхэн шийдвэр гаргалтын стратегидаа ашиглах талаар зөвлөмжийг ерөнхийлөн бэлтгэсэн.
Хоёрдугаарт, урт хугацаандаа үнэ цэнтэй үнэнч хэрэглэгчдийн бүлэг буюу brand community үүсгэх нь өрсөлдөөний томоохон давуу тал авчирдаг бөгөөд хэрхэн үүсгэх, тэдэнд чиглэсэн ямар experience дизайн хийх вэ гэдэг дээр тусгайлан төлөвлөн ажилладаг.
Гуравдугаарт, хэрэглэгчдийн хамгийн их харьцаж цагаа өнгөрөөж буй ухаалаг төхөөрөмжүүдээр дамжуулан бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрхэн ухаалгаар, сонирхолтой байдлаар хүргэж болох тухай технологийн шийдэл бүхий олон улсын шилдэг туршлагуудаас оруулсан.
Дөрөвдүгээрт, хэрэглэгчийн хүлээлтээс давсан шинэлэг туршлага, үйлчилгээг санал болгох замаар бүтээгдэхүүнтэй холбогдох боломжийг бий болгох, контекстийг нь үүсгэхийн ач холбогдлын тухай зөвлөмжүүдийг тусган зөвлөх үйлчилгээний ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ.