Бид 2022 оны 10 сард NOVEL SOFT ХХК-ны боловсруулан гаргаж буй HOMEBOOK СӨХ-ийн нэгдсэн платформ буюу дижитал бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд СХ менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүллээ.
Зөвлөх үйлчилгээний ажлын хүрээнд СХ-ийн талаар нэгдсэн ойлголтыг өгч өөрсдийн алсын харааг тодорхойлон, хэрэглээний bad experience буюу муу туршлагын эрсдлээс сэргийлэн Customer journey map буюу хэрэглэгчийн аялалын зураглалыг зураглан гаргасан. Сүүлийн алхам болох бэлэн болсон дижитал бүтээгдэхүүний USABILITY TESTING хэсэг дээр хамтран ажиллан дижитал бүтээгдэхүүн дээр UX/UI санал зөвлөмж, сайжруулалтын саналыг хүлээлгэн өгч СХ менежментийн зөвлөх үйлчилгээг амжилттай хийж гүйцэтгэв.