Бид эмнэлэг, эрүүл мэндийн салбарт анхлан иж бүрэн Patient experience & Employee experience үйлчилгээг Солонго эмнэлэгт 2022 оны 10 дугаар сараас 2022 оны 11 дугаар сарын хооронд хийж гүйцэтгэлээ.
Зөвлөх үйлчилгээний ажлыг нийт 5 үе шаттай явуулсан бөгөөд нэгдүгээр болон хоёрдугаар үе шатуудад захиалагч талын мэргэжилтнүүдтэй хоёр удаагийн уулзалт хамтран зохион байгуулан удирдамжтай ярилцлага судалгаа хийн нөхцөл байдлыг ойлгох суурь шинжилгээг хийсэн.
Гуравдугаар шат буюу судалгаа хэсэгт эмчлүүлэгч, үйлчлүүлэгчийн мэдрэмж, хүлээлт, үйлчилгээ авах хандлагад үндэслэн персона тодорхойлох аргачлалыг ашиглан хэрэглэгчийн судалгаа хийгдсэн. Энэхүү судалгаанд CX асуумжуудыг нэмэлтээр шингээн оруулснаар үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, шинэлэг үйлчилгээнд хэр бэлэн байгаа, хэрэглэхэд хэр хялбар санагдаж байгаа зэрэг мэдээллийг илрүүлсэн.
Судалгаанаас бид тухайн бүлгийг бүрэн тодорхойлж чадах дөрвөн персона-г сонгож үйлчлүүлэгчийн аялалын зураглал (Journey mapping) анализ хийн боловсруулсан. Энэхүү анализийг хийснээр тухайлсан кэйсүүдэд үйлчлүүлэгчийн үйлчилгээ авах явцын эерэг болон бэрхшээлтэй талуудыг тодорхой зураглаж харуулснаар санал зөвлөмжийг боловсруулах суурь болж өгсөн.
Олон талын мэдээллийн эх сурвалжууд, байгууллагын дотоодын судалгаа болон мэргэжлийн CX аргачлалуудыг ашиглан үйлчлүүлэгчдэд бүхий л процессын турш эерэг туршлагыг бий болгох, хэрэгжүүлж болохуйц оновчтой шийдэл боловсруулахад ашиглагдах санал зөвлөмжийг боловсруулан гаргаж хүлээлгэн өглөө.