Бид Жүр үр компанитай 2022 оны 1 сард СХ аргачлалаар хамтран ажилласан. Энэхүү зөвлөх үйлчилгээний гол зорилго нь захиалагч байгууллагын зорилтот хэрэглэгчдийн өнөөгийн экспириенс буюу эерэг сэтгэгдэл, эерэг мэдрэмж авч чадаж байгаа эсэх талаарх аналитик судалгаа хийх замаар ирээдүйн хүлээлт дээр нь үндэслэн байгууллагыг хэрэглэгч, үйлчлүүлэгч талаас нь өөрчлөх өөрчлөлтийн суурь алхмуудыг тодорхойлоход чиглэв.

СХ зөвлөх үйлчилгээний мэргэжлийн байгууллагын хувьд тухайн байгууллагын одоогийн түвшинг үнэлэх, түүнийг хэрэглэгчийн нүдээр харж тайлбарлах, түүнд таарах шийдлийг боловсруулах олон улсын аргачлалаар үе шаттайгаар ажилласан.

  • Эхний үе шатанд захиалагч байгууллагын хамт олонд СХ гэж юу гэдэг талаар онолын мэдлэг мэдээлэл олгох тал дээр идэвхтэй ажиллав.
  • Хоёр дах үе шатанд хэрэглэгчийн аналитик судалгаа бөгөөд уламжлалт судалгааны аргачлалуудыг бодвол стратеги болж хэрэгжүүлэх боломжтой үр дүнг илрүүлдэгээрээ онцлог.
  • Сүүлийн үе шатанд байгууллагын одоогийн түвшинд хэрэгжих боломжтой үйл ажиллагааны зөвлөмжийг бүлэглэн бэлтгэж хүлээлгэн өгсөн байна.