Манай хамт олон 2022 онд Мобиком корпорацид СХ аудит зөвлөх үйлчилгээг амжилттай хийж гүйцэтгэлээ. СХ аудит зөвлөх үйлчилгээний хүрээнд бид нийт 6 удаагийн уулзалт, 8-10 алба нэгж 5 төрлийн СХ toolkit аргачлалаар хамтран ажилласан. Ажлын хүрээнд:
Мөн хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа хийн персонаг тодорхойлон Customer Journey map аналитик, хэрэглэгчийн NPS /net promoter score/ хэрхэн үр дүнтэй харах талаар, олон улсын лояалти трэнд сайжруулалтын саналыг тусган хүлээлгэн өглөө.
Олон улсад аливаа бизнесүүд CX менежментийг амжилттай хэрэгжүүлэхдээ Судлах -> Эхлэх -> Хэрэгжүүлэх -> Хэмжих -> Бэхжүүлэх гэсэн төлөвшлийн 5 үе шатыг дамждаг. Мобиком корпораци нь СХ аудит зөвлөх үйлчилгээний үр дүнд CX менежментийн төлөвшлийн 4-р түвшинд хүрснээ баталгаажуулан албан ёсоор мэдэгдсэн юм.
Байгууллагад СХ онолын мэдлэгийг системтэйгээр нутагшуулах нь чухал бөгөөд сайн СХ менежментийг туршлагаа баталсан баг хамт олноор удирдуулах нь илүү үр дүнд хүргэдэг. СХ аудит зөвлөх үйлчилгээг амжилттай хийж гүйцэтгэсний дараа 2023 оны 3 дугаар сард Мобиком Корпорацийн урьдчилсан төлбөрт дугаарын хэрэглэгч нарт зориулсан шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр СХ менежментийн аргачлалаар дахин хамтран амжиллав. Тус ажлын хүрээнд үүрэн холбооны операторуудын урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдийн хэрэглээний зан төлөвийг тандах зорилгоор хэрэглэгчдийн зан төлөвийн үндсэн бүлгүүдийг илрүүлэх аналитик ажил, олон улсын Customer experience (CX) persona analytic аргачлалаар шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний стратегиа төлөвлөн оновчлон гаргалаа.