Хэрэглэгчдийн зан төлөв, амьдралын хэв маяг, шийдвэр гаргалтын процесс хурдацтай өөрчлөгдөж буй энэ үед бид BTF компанитай хамтран 3 үе шат бүхий цогц СХ кэйс хийж 2022 оны 5 дугаар сард дуусгав.
Retail салбарт гарч буй өөрчлөлтийг урьдчилан харж хэрэглэгчдийнхээ ирээдүйн хүлээлтээс давсан цоо шинэ концептийг бид хамтран боловсруулсан бөгөөд удахгүй хэрэглэгчид өөрсдөө experience хийж үзэх болно.
Би Ти Эф компанийн хувьд салбартаа брэнд бүтээгдэхүүний нэр төрөл, үйлчилгээгээрээ түүчээлэн ажиллаж байна. Үүнтэй зэрэгцэн онлайн хэрэглэгчдийн хэрэглээг хэрэглэгч талаас харж ойлгох, хэрэглэгчийн аяллын зураглалыг таньж мэдэх, боломжийг олж харах улмаар техник технологи, үйлчилгээ болон стратегийн түвшинд хэрхэн сайжруулах арга замыг боловсруулахаар мэргэжлийн CX зөвлөх үйлчилгээний байгууллагатай хамтран ажиллаа.
BTF дээр хийсэн СХ менежментийн 3 үе шат:
1. Салбарын онцлог, ирээдүйн хөгжлийн тренд, дотоодын худалдан авагчдынхаа хүлээлтийг таньж мэдэх иж бүрэн аналитик
2. Дижитал болон биет орчинд худалдан авагч болон байгууллагын ажилчид ямар мэдрэмжээр нэгдэн ижил experience бий болгох талаар цогц сургалт, концепт төлөвлөлт, бүтээлч стратеги
3. Концепт төлөвлөлтийн дагуу иж бүрэн орчин, орон зайг төлөвлөх, брэндингийн цогц ажил, гадаад болон дотоод процесс зураглал гэх мэт үе шаттай ажлуудыг хийсэн.
Энэ кэйсээс авах сургамж:
СХ менежментийг байгууллага бүхлээр нь хүлээн авч ойлгож, бүтээлчээр нутагшуулж чадвал маш хурдтайгаар, үр ашигтайгаар өөрчлөлтийг бий болгож нэгдмэл итгэл үнэмшилтэйгээр шинэлэг зүйл бүтээж чаддаг төдийгүй тэр мэдрэмжээ алдаагүйгээр төгс хүргэж эргүүлээд хэмжиж болдог.