CX Masterclass 2nd edition 2024 бүртгэл эхэллээ

CHIEF EXPERIENCE OFFICER буюу CXO бэлтгэх мэргэжлийн Customer experience онол, практик хосолсон 40 цагийн мастеркласс 2 дахь жилдээ тун удахгүй зохион байгуулагдаж байна. Та бүхэн амжиж бүртгэлээ илгээнэ үү.                                                      

            

Хичээл: 2024 оны 3 сарын 13-аас эхлэн нийт 6 долоо хоног. Долоо хоногт 2 удаа Лхагва, Пүрэв гарагийн өглөө нийт 7 цаг.

  • 40 цагийн СХ онолын сургалт, Монголын анхны мэргэжлийн СХ зөвлөх үйлчилгээний СХ+ компанийн хэрэгжүүлсэн бодит кэйсүүдийн аргачлалуудтай танилцах боломж

  • Олон улсын СХ сертификат бүхий мэргэжлийн шилдэг багш, зочин илтгэгчид

  • Шууд үйл ажиллагаандаа хэрэглэж болох 10+ СХ түүлкит, ашиглах аргачлал

  • Жилдээ ердөө 20 Salesforce partner certified CXO болж бэлтгэгдэж буй бөгөөд өмнөх ангийнхантайгаа нэг коммюнити болж нэгдэнэ.

2023 оны Мастеркласс төгсөлтөөр СХ+ компанийн харилцагчид, дижитал бүтээгдэхүүн хөгжүүлэгчид, бүтээлч салбарынхан, стартап үүсгэн байгуулагчид сурч төгссөн бөгөөд "Хүлээлтээс давсан агуулгатай байлаа", "Цоо шинэ мэдээлэл, мэдлэгтэй боллоо", "Өмнөх бүх мэдлэгээ бүрэн шинэчилж чадлаа" гэх мэт эерэг сэтгэгдлүүдээр биднийг урамшуулсан. Төгсөгчид маань СХО meetup зэрэг цуврал уулзалтуудаар тогтмол холбоотой мэдлэгээ хуваалцсаар байдаг тул та бүхэн реферал авах боломжтой.

Та СХ менежментийн мэдлэгээ цэгцтэй, зөв суурьтай эхлэх сонирхолтой байгаа бол доорх QR кодоор урьдчилсан бүртгэлээ хийлгэн сонирхлоо илэрхийлнэ үү. Бид та бүхэнд 40 цагийн хичээлийн агуулга, багш нарын танилцуулга зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл бүхий курс каталогийг илгээх болно.

Урьдчилсан бүртгэлийг доорх QR код-ыг уншуулан хийлгэх эсвэл [email protected] хаягаар имэйл бичин бүртгэлээ хийлгэх мөн вэбсайт дээрх Let's talk хэсэгт мэдээллээ үлдээснээр бид тантай эргэн холбогдох болно.