CX vs Customer Service
Customer service болон Customer experience хоёрын ялгаа юу вэ?
Customer service буюу харилцагчийн үйлчилгээ гэдэг нь үйлчлүүлэгч ба үйлчилгээ үзүүлэгчийн хооронд тодорхой цаг хугацаанд, тодорхой газарт тохиолддог үйл явдал юм. Нөгөө талаар харилцагчийн үйлчилгээ нь тухайн хүний хэрэгцээ шаардлагад нийцсэн зөвлөгөө, тусламжийг өгөхийг хэлдэг. Сайн харилцагчийн үйлчилгээ нь тодорхой харилцан үйлчлэлийг эерэг, үр дүнтэй болгоход чиглэгддэг.
Харин Customer experience нь илүү өргөн цар хүрээг хамардаг бөгөөд үйлчлүүлэгчийн тухайн брэнд, байгууллага, үйлчилгээ үзүүлэгч, дижитал суваг гэх мэт бүхий л шүргэлтийн цэгтэй холбогдож буй үйл ажиллагааны нийлбэр юм. CX нь төрөл бүрийн газар, өөр сувгаар, цаг хугацааны явцад тэдний бүх харилцан үйлчлэлийг хамардгаараа онцлогтой.