CX+ at Salesforce Connections 2023
Дэлхийд үнэмлэхүй тэргүүлэгч Customer company-Salesforce Чикаго хотноо 2 өдрийн турш Connections арга хэмжээг танилцуулж байна. Бизнесийг хэрэглэгчтэй нь холбож шийдвэр гаргалтыг удирдах цоо шинэ платформуудаа энэ удаа танилцуулахдаа AI-нд эргэн тойронд илүү төвлөрч байна.
“AI is the new UI” гэж Salesforce-н ерөнхийлөгч Сара Фрэнклин нээлтийн keynote дээр онцолсон бөгөөд цаашид бүхий л бизнесийн хөгжүүлэлт AI-н дэвшил дээр тулгуурлан, хэрэглэгчийн дата дээр суурилан явахыг тодотгов. Энэ үеэр Salesforce сүүлийн арав гаруй жил хөгжүүлж буй Einstein GPT-г танилцуулсан бөгөөд маркетинг, хэрэглэгчийн дата удирдах процессыг хэрхэн Marketing GPT, Commerce GPT ашиглан хялбаршуулж буйгаа Formula One гэх мэт дэлхийд тэргүүлэгч experience бүтээгчдийн кэйс дээр харууллаа.
Энэхүү нүсэр арга хэмжээ 2 өдрийн турш үргэлжлэхдээ нийт 250 гаруй илтгэл, воркшоп, хэлэлцүүлэг хийхдээ нэгдсэн нэг л үгэн дээр зангидагдаж буй нь CUSTOMER гэдэг үг юм. СХ хэлээр ярилцдаг дэлхийн хамгийн том коммюнити нэг дор ийнхүү цуглаж хэрэглэгчийн дата, удирдлага, стратеги, үнэнч байдлыг нэмэгдүүлэх, дуу хоолойг нь сонсох бүртгэх, байнгын уялдаа холбоотой байх, үнэ цэн нэмэх цаашлаад дэлхий нийтийн сайн сайхны төлөө технологи, бизнес хэрхэн хамтран ажиллаж буй тухай өргөн цар хүрээтэй ярилцаж байна.
Бид маш хурдтай өөрчлөгдөхгүй бол СХ технологи, ажиллах арга барил, процесс бүхэлдээ маш түргэн өөрчлөгдөж байна. Бизнесүүд одоо өрсөлдөөнийг зөвхөн дотоодоосоо хайх биш глобал өрсөлдөөнд орж буйгаа хүлээн зөвшөөрөх цаг иржээ. Учир нь бидний хэрэглэгчдийн датаг дэлхийн бизнесүүд эрэлхийлж байна.
Бид тус арга хэмжээнээс онцлолсон мэдээллүүдээ 8 дугаар сарын 15-нд болох CX Meetup Vol.1 дээрээ хуваалцах бөгөөд тус уулзалтанд манай CXO Masterclass төгсөгчид мөн оролцох болно.