Salesforce certified CX masterclass by CX+

Монголын анхдагч, мэргэжлийн СХ зөвлөх үйлчилгээний СХ+ компани нь дэлхийд тэргүүлэгч Salesforce-н түнш байгууллагын хувиар анхны СХО бэлтгэх мастерклассыг амжилттай зохион байгуулав. Бид Монголын тэргүүлэгч бизнесийн байгууллагуудын СХ менежментийн суурийг цогцоор нь бэхжүүлэн хамтран ажилладаг бөгөөд цаашид цогц, цэгцтэй, зөв СХ мэдлэг мэдээлэл өгч чадавхжуулах үүднээс жил бүр 20 төгсөгч бэлдэхээр төлөвлөсний дагуу  2023 онд олон улсын сертификат бүхий анхны CXO буюу Chief Customer officer бэлтгэн төгсгөв. Нийт 40+ цагийн онол, бодит кэйс задлан, Монголын бизнесийн хөрсөнд хэрэгжсэн СХ төслүүдтэй танилцан 10+ СХ түүлкит эзэмшив.

СХО бэлтгэх мастеркласс 10 цуврал хичээлийн товч сэдэв:

  1. СХ-ийн үндсэн ойлголтууд ба элементүүд
  2. СХ менежмент болон СХ стратеги, СХ алсын хараа
  3. VoC болон хэрэглэгчийн дуу хоолойг сонсох, хэрэглэгчийн аналитик
  4. Persona ба CJM Харилцагч/Хэрэглэгчийн персона болон хэрэглэгчийн аялалын зураглалыг хэрхэн хийх тухай
  5. СХ хэмжигдэхүүнүүдийг хэрхэн ашиглах вэ?
  6. СХ transformation буюу СХ шийдвэр гаргалтыг удирдах нь
  7. СХ технологи ба Salesforce Customer 360
  8. Salesforce функциуд болон хэрэглэгчийн датаг удирдах нь
  9. Creative toolkits ба бүтээлч чадвараа хөгжүүлэх нь
  10. СХ хөтөлбөрүүд, СХ төслийн дизайн

Дэлхийн үнэмлэхүй 1 дүгээрт эрэмбэлэгддэг CRM болох Salesforce CX technology болон түүний бодит хэрэглээ, experience design хийх суурь чадваруудын нэг болох бүтээлч байдлын талаар шилдгийн шилдэг экспертүүдтэй уулзаж үнэ цэнтэй хичээлүүд авсан гэдэгт итгэлтэй байна. Мөн манай төгсөлтийн арга хэмжээн дээр Salesforce компанийн Сингапурын HQ-с захирлууд ирж төгсөгчидтэй маань уулзаж танилцав. Энэ бол бүс нутагтаа л сайн туршлага үүсгэсэн гайхалтай санаачлага байна хэмээн цаашид бүх талаар хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээ илэрхийллээ. 

Ирэх жил СХО анги маань дахин 20 шилдэг менежерийг бэлтгэн гаргаж салбарынхаа хөгжилд бодит мэдлэг үйлдвэрлэх болно.